A. • Ур чадварын дадлагажигч нарт цалинтай холбоотой улсын татвар болох орлогын албан татвар болон
орон нутгийн татвар буюу оршин суугчийн албан татвар хамаарна. Үүнийг Японд оршин суугаа,орлоготой иргэд төлөхгүй бол болохгүй татвар юм.
Ажил олгогч нь оршин суух хугацаанд сар бүрийн цалингаас татварын мөнгийг суутган, улс, орон нутгийн захиргаанд төлнө.Жилийн дундуур нутаг буцах тохиолдолд өмнөх оны татварын үлдэгдлийг төлөхгүй бол болохгүй.Түүнчлэн, Японд оршин суух хаяггүй тохиолдолд, мөн цаашдаа 1-ээс дээш жил Японд оршин суух хаяггүй байх бол эдгээрийн тухайд өөр тогтолцоог дагана.
A. Орлогын албан татварыг сар бүрийн цалин дээрээс тодорхой хэмжээний мөнгөн дүнг хасч тооцож, 12-р сард тухайн жилийн цалингийн нийт дүнд хамаарах татварыг хассан дүнтэй тааруулан, зөрүү мөнгийг нөхөн төлөх эсвэл
буцаан олгодог.
A. Оршин суугчийн албан татварыг өнгөрсөн жилийн орлогод ноогдуулан бодох ба 2 дахь жилийн 1-р
сарын 1 өдөр оршин суугаа орон нутгийн засаг захиргаанаас зарчмын хувьд тодорхойлсон дүнг 12
удаад хуваан, 6 сараас хойшхи сар бүрийн цалингаас суутган төлнө.
Иймээс дадлагачигж ажилтны хувьд японд ирсэн эхний жил оршин суугчийн албан татвар үүсэхгүй ба дараа жилээс оршин суугчийн татвар төлж эхэлнэ.Түүнчлэн японд ирсэн хугацаанаас хамаарч дараа жилийн татварын хэмжээ багасах аль эсвэл татвар үүсэхгүй байх тохиолдол байна.
A. Нийгмийн даатгал гэдэг нь өвчин тусах, гэмтэж бэртэхэд гарсан эмчилгээний зардал болон өвчин, гэмтлийн улмаас нас барсан, нэг төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэвэрийн төлбөрөөр дамжуулан даатгал төлөгч болон түүний гэр бүлийн амьдралын баталгаа гаргах улсын тогтолцоог хэлнэ.
(1) Нийгмийн даатгалын төрөл ба төлбөр Нийгмийн даатгалын төрөл ба төлбөр
・Эрүүл мэндийн даатгалУлсын эрүүл мэндийн даатгал
Өвчин болон гэмтлээс үүдэн гарсан эмчилгээний зардлын нэг хэсгийг (70 нас хүртэл 70%) даатгалаар төлнө (өөрийн
зүгээс гаргах эмчилгээний зардал нь 30% болно).Харин ажилтай холбоотойгоор үүссэн осол, өвчин болон ажилдаа ирэх, буцах замд гарсан осол гэмтэлд Хөдөлмөрийн гэнэтийн ослын нөхөн төлбөр олгоно. Энэ тохиолдолд эмчилгээний зардлын бүх дүнг Хөдөлмөрийн гэнэтийн ослын даатгалаас төлнө.
・Тэтгэвэр(Нийгмийн халамжийн тэтгэвэр,Улсын тэтгэвэр)
Хөгшрөх, хөгжлийн бэрхшээл, нас барахтай холбогдуулан шаардлагатай төлбөрийг (тэтгэвэр олгох) олгоно.
(2) Нийгмийн даатгалд хамрагдах ажилчид
・-Аж ахуйн нэгж, Ердийн үед 5-с дээш ажилчинтай хувиараа хөдөлмөр эрхлэгч
(газар тариалан, ой мод, загасны аж ахуй, буудал, цэвэрлэгээ зэрэг
аж ахуй явуулдаг газар нь хамрагдахгүй) газар
・Улсын эрүүл мэндийн даатгал Улсын тэтгэвэр:Улсын тэтгэврийн хувьд 20-с дээш насны ажилчид нь хамрагдана.
※Та (Ур чадварын дадлагажигч) “Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн халамжийн тэтгэвэр” эсвэл “Улсын эрүүл мэндийн даатгал болон улсын тэтгэвэр” багцын аль нэгэнд нь хамрагдах ёстой.
• Түүнчлэн сургалтанд хамрагдаж байгаа ур чадварын дадлагажигч нь “Улсын эрүүл мэндийн даатгал
болон улсын тэтгэвэр”-т хамрагдах болно.
A. Нийгмийн халамжийн тэтгэвэр эсвэл улсын тэтгэвэрт 6-с дээш сар хамрагдсан хүн тэтгэвэр авах эрх үүсэх хугацаанаас (10 жил) өмнө нутаг буцах бол Японы тэтгэврийн байгууллагад хандаж, тэтгэврээс хасалт хийлгэхдээ авах төлбөрийг нэхэмжилж болно.Тиймээс нутаг буцахын өмнө хүлээн авах шаардлага зэргийг нягтална уу.
Түүнчлэн, тэтгэврээс хасалт хийлгэхдээ авах төлбөрийг авах нөхцөл нь, Японы тэтгэврийн байгууллага
нэхэмжлэхийг хүлээн авсан өдөр Японд оршин суух хаягтай байж болохгүй заалттай байдаг. Нутаг
буцахаас өмнө оршин сууж байгаа хот, дүүрэг, хороон дээр очиж хаягийн хасалт хийлгэнэ үү.
Ур чадварын 3-р зэргийн дадлагажигчаар Япон улсад дахин орж ирэх төлөвлөгөөтэй бол хувь хүний хүсэлтээр ур чадварын дадлагын 2-р зэргээ дуусгаад түр нутаг буцах үедээ үедээ тэтгэврээс хасалт хийлгэхдээ
авах төлбөрийг нэхэмжлэх боломжтой.
(Анхааруулга) Японы тэтгэврийн байгууллага нэхэмжлэхийг хүлээж авахаас өмнө Япон улсад дахин
нэвтрэн орж, оршин суух хаягтай болсон бол төлбөр хүлээн авах нөхцлийг хангахгүй болох тул анхаарна уу.
A. Орлогын хэмжээ яг адилхан байсан ч тухайн хүний орлогоос суутгагдах суутгалаас хамаарч татварын хэмжээ өөрчлөгдөнө. Орлогын суутгал гэдэг нь тухайн татвар төлөгчтэй хамааралтай төрөл төрөгсөд суутгал авах эсэх(асран халамжлах гэр бүл байгаа эсэх) өвчлөл, гамшгийн улмаас зарцуулж байгаа эсэх зэрэг татварын дарамтыг харгалзан тухайн татвар төлөгчийн бодит нөхцөл байдалд тохируулан татвар оногдуулах явдал юм. Жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл, амь насны даатгалын шимтгэл, эхнэр/нөхрийн суутгал, хараат суутгал зэрэг нь орлогын дүнгээс хасагдана. Иймд энэ тохиолдолд .Б-д асран халамжлах гэр бүл байсан тул хоёр хүний орлогын суутгалын дүн зөрүүтэй болж , улмаар эцсийн татварын дүн өөр байсан гэж үзэж байна.
A. Компаниас цалин олгох үед ажилчны цалингаас татвар суутгадаг.Жилийн эцэст ухайн ажилчны нэг жилийн хугацаанд төвлөрүүлсэн орлогын албан татварын нийт дүнг дахин тооцож, орлогоос төвлөрүүлсэн нийт дүнтэй харьцуулах замаар “илүүдэл буюу дутуу” хэмжээг тохируулахыг “жилийн эцсийн татварын тохируулга” гэнэ.
Бүрдүүлэх бичиг баримт
・Асран халамжилдаг гэр бүлийнхээ гишүүдийн паспортын хуулга
・Гадаад мөнгөн гүйлгээ хийсэн гүйлгээний хуулга
・Цалингийн орлогын албан татварын суутгалын хүснэгт
A. Асран халамжлах гэр бүл байгаа үед хүн амын албан татвартай адил оршин суугчийн албан татварын хэмжээг бууруулж болно.Аргын хувьд, жилийн эцсийн татварын тохируулга уу аль эсвэл жилийн эцсийн татварын тайлан гаргах замаар мэдүүлнэ. Жилийн эцсийн татварын тохируулга хийх үед бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй тохиолдолд жилийн эцсийн татврын тайлан мэдүүлдэх замаар татварын хөнгөлөлт авдаг.Хэрэв та жилийн эцсийнтатварын тохируулга хийх үед материал дутсаны улмаас асран хамгаалагчийн хүсэлт гаргах боломжгүй бол эцсийн татварын тайлангаа гаргаж дахин залруулга хийх боломжтой.
Ур чадварын дадлагажигч нь материалаа бүрдүүлээгүй, жилийн эцсийн залруулга, татварын эцсийн тайланд асран хамгаалагчийн мэдүүлэг өгөөгүй бол дараа оны зургадугаар сард суралцагчид болон тухайн үеийн суутгалын дүнг харьцуулан “Яагаад зөвхөн миний бие. “Би цалингаасаа хасагдсан” гэсэн зөвлөгөө өгч магадгүй.
Ийм нөхцөлд ч гэсэн таван жилийн өмнө татварын эцсийн мэдүүлэг авах хүсэлт гаргаж болно.
Татварын тайлан гаргахад юу хэрэгтэй вэ
・Оршин суух эрхийн үнэмлэх
・Паспорт
・Татварын тайлан гаргах өргөдөл
・Банкны данс ны дугаар
・Татвар суутгал ын хуудас
・Асран халамжлах гэр бүлийн тодорхойлолт
・Гадаад мөнгөн гуйвуулгын гүйлгээний хуулга
・Оршин суугчийн тодорхойлолт(хувийн бүртгэлийн дугаар бүхий)
A. Ажил хийж эхлэснээс хойш 6 сараас дээш хугацаанд тасралтгүй ажиллаж, нийт ажлын өдрийн 80%-с
дээш ажилсан бол тухайн ажилтан нь 10 хоногийн жил бүрийн ээлжийн цалинтай амралт авах эрхтэй.
Үүнээс хойш, 1 жил тутамд авах ээлжийн цалинтай амралтын өдрийн тоо нэмэгдэнэ. Журмын ээлжийн цалинтай амралт авахад амрах эсвэл аялах зэрэг ямар хэлбэрээр амрах болсныг лавлахгүй, ажил эрхлэгчийн хүссэн хугацаанд амралтаа авах хүсэлт гаргах эрхтэй. Гэвч, амралт авахыг хүссэн тухайн хугацаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол ээлжийн цалинтай амралтын өдрүүдийг өөрчлөх тохиолдол байж болно.
Энэхүү жил бүрийн ээлжийн цалинтай амралтыг ажил олгогч нь худалдаж авахыг хориглоно.
Анхааруулга:Цалинтай амралт авах үедээ заавал 1 сарын өмнөөс компанидаа мэдэгдэж зөвлөлдөнө үү.Компаний ажлын ачаалал их тохиолдолд компанитайгаа харилцан ярилцана уу:
A. Дадлага хэрэгжүүлэгчийн хариуцлагаас болж чөлөө олгогдох үед, тухайн хугацаанд дундаж цалингийн 60%-аас дээш хэмжээний чөлөөний нөхөн олговорыг танд олгох болно гэж тусгагдсан байна.
A. Ур чадварын дадлагажигч бэлтгэх үе шат бүрт түвшин тогтоох шалгалт байдаг.
・ 1-р жил: Ур чадварын шалгалтын үндсэн түвшин ( анхан шатны түвшин)
Хэрэв та ур чадварын дадлагажигчийн 2-р зэрэгт шилжихээр төлөвлөж байгаа бол анхан шатны шалгалтын практикийн шалгалт, тэнхимийн шалгалтыг өгөх ёстой бөгөөд л аль алинд нь тэнцэх шаардлагатай.
・ Ур чадварын дадлагажигчийн сургалтын 2, 3 дахь жилийг ур чадварын 2-р зэрэг гэж хэлэх ба 2-р зэргийн төгсгөлд ур чадварын дадлагажигч бэлтгэх үнэлгээний шалгалт заавал өгөх бөгөөд зорилго нь ур чадварын дадлагажигч бэлтгэх 3-р зэрэгт ( тусгай түвшин) тэнцэх явдал юм.
・ Урчадварын дадлагажигч бэлтгэх 4, 5 дахь жилийг “Ур чадварын дадлагажигчийн 3-р зэрэг гэж нэрлэх ба
ур чадварын дадлагажигч бэлтгэх 3- р зэргийн төгсгөлд дадлагажигч бэлтгэх үнэлгээний шалгалтын практик шалгалтыг заавал өгөх бөгөөд зорилго нь хоёрдугаар ангид тэнцэх юм.
A. Японд ирснээс хойш ойролцоогоор 7~8 дахь сард ур чадварын түвшин тогтоох анхан шатны шалгалт өгнө.
Бичгийн шалгалтан болон практик шалгалтын аль алинд нь 60%-аас дээг хувиар тэнцэнэ.Шалгалтанд унасан тохиолдолд ур чадварын дадлагаүргэлжлүүлэх боломжгүй болно.(Дахин шалгалт 1 удаа өгөх эрхтэй)
A. 2-р зэргийн дадлага дуусахаас 6 сарын өмнө ахисан шатны шалгалт өгдөг.
Бичгийн шалгалтанд 65%-аас дээш хувиар парактикийн шалгалтанд 60%-аас дээш хувиар тэнцэнэ.
Тэнцсэн тэнцээгүйгээс үл хамаарч нутаг буцах боломжтой ба хэрэв 3-р зэрэгт шилжих хүсэлтэй бол заавал практик шалгалтанд тэнцэх шаардлагатай.
※3-р зэрэгт шилжихгүй байсан ч заавал шалгалт өгөх шаардлагатай.
A. 3-р зэргийн дадлага дуусахаас 6 сарын өмнө тусгай түвшний шалгалт өгдөг.
Бичгийн шалгалтанд 65%-аас дээш хувиар парактикийн шалгалтанд 60%-аас дээш хувиар тэнцэнэ.
Шалгалтанд тэнцэх унахаас шалтгаалах үр дүн байхгүй ч заавал өгөх шаардлагатай.
A. Ур чадварын дадлагажигчийноршин суух эрхийн үнэмлэхний 3 төрөлд хуваагдана.
Ур чадварын дадлагажигчийн 1 дэх жил У/ч дадлагажигч 1-р зэрэг
Ур чадварын дадлагажигчийн 2дахь жил~3дахь жилУ/ч дадлагажигч 2-р зэрэг
Ур чадварын дадлагажигчийн 4дэх жил~5дахь жилУ/ч дадлагажигч 3-р зэрэг
※2-р зэрэг дуусгнасны дараа 3-р зэрэг рүү шилжих үед дадлага хэрэгжүүлэх газраа солих боломжтой ба үүний тулд доорх шаардлагыг хангах хэрэгтэй.
・У/ч дадлагажигч 2-р зэргийг дуусгах
・Ахисан шатны шалгалтанд тэнцсэн байх(Практик шалгалтанд заавал тэнцэх)
・Хөдөлмөрийн гэрээний тухайд адил түвшний ур чадвар бүхий япон ажилчинтай адил нөхцөлтэй байх.
A. Дадлага дууссаны дараа цаг үеийн нөхцөл байдлаас хамаараап нутаг буцах боломжгүй тохиолдолд “тодорхой үйл ажиллагааны виз(6сар・Ажил хийх эрхтэй) , “тодорхой үйл ажиллагааны виз(6сар・Ажил хийх эрхгүй) “виз рүү өөрчилж болно.
※ “Тодорхой үйл ажиллагаа (6 сар, ажиллах боломжтой)” нь өмнөх шигээ ижил ажилд (Жич) ажиллах хүсэлтэй хүмүүст хамааралтай.
(Жич)Өмнө дадлага хийж байсан ажилтай адилхан ажлын агуулгатай компани олдохгүй байгаа тохиолдолд өмнөх ажлын агуулгатай хамаарал бүхий ажил байж болно.
※”тодорхой үйл ажиллагааны виз(6сар・Ажил хийх эрхгүй) “виз болон богино хугацааны визээр оршин суугаа иргэд амьжиргааны зардал хангах боломжгүй байвалоршин суух зөвшөөрлөөс гадуур үйл ажилгагаа эрхлэх зөвшөөрөл авч 7хоногт 28 цаг хүртэл цагийн ажил хийж болно.
※ Нутаг буцах боломжгүй байдал үргэлжилсээр байвал сунгалт хийх боломжтой.
A. Эхлээд хэзээнээс ямар шинж тэмдэг илэрсэн, гэмтэл бэртэл авсан болхаанаа бэртэл авсан , эмнэлэг явмаар байгаа эсэхээ нэгтгээд компанийхаа хүнд хэлнэ үү.
Ажлын өдөр бол багадаа ажил эхлэхээс 30 минутын өмнө мэдэгдэнэ үү.
Халуурч байвал биеийн халуунаа хэмжээд хэлнэ.
Амрахаар бол цалинтай амралтын өдрөөс хэрэглэх эсэхээ компанийхаа хүнтэй зөвлөлдөнө үү.
A. Эхлээд хэзээнээс ямар шинж тэмдэг илэрсэн, гэмтэл бэртэл авсан болхаанаа бэртэл авсан , эмнэлэг явмаар байгаа эсэхээ нэгтгээд компанийхаа хүнд хэлнэ үү.
Эмнэлэг явахаар бол, эрүүл мэндийн даатгал, үзлэгийн карт(байвал),үзлэгийн төлбөрөө авч явна.
A. Ур чадварын дадлагжигч нь дадлага хэрэгжүүлэгч байгууллагадаа ороход компаний зүгээс эрүүл мэндийн даатгалд хамрагдах ч японд ирсний дараах 1 сарын хичээлийн хугацаанд даатгалд хамрагдаагүй байдалд байна.
Энэ хооронд эмнэлэг явж үзлэг хийлгэх аль эсвэл осол аваарт өртөөд эмнэлэгт хэвтэх нөхцөл байдал үүсвэл эмнэлгийн зардлаа 100% өөрөө гаргах шаардлагатай болно.Энэ мэт эрсдэлийг бууруулахын тулд Ур чадварын дадлагжигчийн нэгдсэн даатгалд хамруулдаг ба дадлагаа дуусгах хүртэл бүх хугацаанд хамруулж ур чадварын дадлагажигчаас гарах эрүүл мэндийн зардлыг 100% даатгалаас төлдөг.
A. Эмнэлэгт үзүүлсний дараа төлбөрийн баримтаа эх хувиар нь компанидаа аваачиж өгнө үү.
A. Шүд, суурь өвчин, ажлын байран дээр авсан бэртэл гэмтэл зэрэгт хамаарахгүй.
A. Яаралтай компани болон нийгэмлэгтээ мэдэгдэнэ үү.
A. Эхлээд гутал, өрөөн дотроо сайн хайх.
Олдохгүй бол комданидаа мэдэгдээд түүний дараа шууд ойролцоох цагдаагийн хэлтэст очиж эд зүйлсээ үрэгдүүлсэн тодорхойлолт авах。
Тодорхойлолт авсны дараа ажлын өдрүүдэд өглөө 09~16цагийн хооронд гадаадын харьяатын газарт очиж оршин суух үнэмлэхээ дахин хэвлүүлж авна。
※Гадаадын харьяатын газар руу өөрөө явахаар бол гадаад пас порт, цээж зураг(3×4)
※Нийгэмлэгээр гаргуулж авах бол,пас порт цээж зураг(3×4)、итгэмжлэх бичиг、эд зүйлсээ үрэгдүүлсэн тодорхойлолт(зургаар байсан ч болно)зэргийг бэлдээд HRSрүү илгээх。
A. Эхлээд гутал, өрөөн дотроо сайн хайх.Олдохгүй бол банкны картаа дахин хэвлүүлж авахын тулд ажлын өдрүүдэд
(9:00 ~ 16:00)хооронддоорх бичиг баримтыг авч банк руу явах.
・ Тамга
・ Оршин суух үнэмлэх
・ Банкны дэвтэр
A. Эхлээд гутал, өрөөн дотроо сайн хайх.
Олдохгүй бол комданидаашууд мэдэгдэнэ үү.
A. Интернэтээр бүртгүүлэх боломжтой.
Эхлээд MyJLPT сайтад өөрийн мэдээллээ бүртгүүлэх.1удаа бүртгүүлсэн байхад цаашид шалгалт өгөхөд хялбар болно.
※Смарт утас , таблет зэргээс ч бүртгүүлэх боломжтой.
Нарийн мэдээллийг доорх хаягаас лавлана уу.
https://info.jees-jlpt.jp/.
A. Шалгалтаас ойролцоогоор 3 сарын өмнө бүртгэл явагдана.
A. Шалгалтын өдөр харандаа、баллуур、шалгалтын бүртгэлийн хуудас、уух зүйл(шошгыг хуулах)、бугуйн цаг(дуугүй)、оршин суух үнэмлэхээ авч явна уу.
A. Банкны карт блоклогдох шалтгаан нь хууль бус зүйл хийх, нууц дугаар 3-аас дээш буруу хийх, оршин үнэмлэхний хугацаа дуусах,
Картны блокоо гаргахын тулд 、ажлын өдрүүдэд (9:00 ~ 6:00)цагийн хооронд банкны салбар руу доорх бичиг баримтыг авч явнауу.
・ Тамга
・ Оршин суух үнэмлэх
・ Банкны карт
・ Банкны дэвтэр